Enjoy Amazing Technology
Core Computer Store нь компьютерийн эд анги нийлүүлэлт, угсралт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 жилийн туршлага хуримтлуулсан мэргэжлийн хамт олон билээ. Бид хэрэглэгч бүрт найдвартай, чанартай, урт хугацаанд тогтвортой ажиллах компьютерийн шийдлийг санал болгохыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Манай хамт олон АНУ-аас албан ёсны сувгаар баталгаатай компьютерийн эд ангиудыг шууд нийлүүлж, чанарын шалгуур хангасан бүтээгдэхүүнээр зах зээлд үйлчилдэг. Бид бүтээгдэхүүний гарал үүсэл, гүйцэтгэл, найдвартай ажиллагаанд онцгой анхаарч, хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ бүхий шийдлийг хүргэхийг зорьдог.
10 жилийн хугацаанд бид:
- Gaming болон workstation компьютер угсралт
- Байгууллагын захиалгат шийдэл
Өндөр гүйцэтгэлтэй - Компьютерийн сэлбэг худалдаа
- Зөвлөх болон техникийн дэмжлэг
чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан.
Бидний гол зарчим бол:
Чанар, найдвартай байдал, ашигтай хамтын ажиллагаа.
Core Computers нь зөвхөн бараа худалдаалах бус, харин хэрэглэгч бүртэй урт хугацааны итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бий болгохыг зорьдог. Бид таны хэрэгцээнд нийцсэн, төсөвт тохирсон, ирээдүйд өргөтгөх боломжтой системийг мэргэжлийн түвшинд санал болгодог.
Бидний амжилт бол хэрэглэгчийн сэтгэл ханамж,
таны амжилт — бидний ялалт гэдэг зарчим дээр суурилдаг.
Ирээдүйд бид технологийн дэвшлийг Монголын зах зээлд цаг алдалгүй нэвтрүүлж, чанар болон ашигт ажиллагааг хослуулсан шийдлээр салбартаа тэргүүлэгч байхыг зорьж байна.
Бидний зорилго
Манай компани бүтээгдэхүүний нэр төрлийг тасралтгүй нэмэгдүүлж, хэрэглэгч танд хэрэгтэй бүхнийг нэг дороос худалдан авч, нэг багцаар хүргүүлэн авах эсвэл дэлгүүрээс шууд авах боломжийг бүрдүүлж байна.”
20,000 дээш үйлчүүлэгчтэй.
“Бид эрхэм үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ хандаж, Тэдний сэтгэл ханамж, итгэлийн түүх бидний хамгийн үнэт ололт юм. Бидний зорилго бол зүгээр нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох бус, харин сэтгэлд хүрсэн, эерэг, мартагдашгүй туршлагыг бүтээж, удаан хугацаанд дурсагдах үнэ цэнийг бий болгох явдал юм.”







