Энэ тоглоомыг action хэсэгт нь татагдаад тоглож эхлэв. Эхэндээ жоохон уйдсан ч төгсгөлийг нь үзсэндээ баярласөөн. Яахав Uncharted, Hitman-ийг хольсон гэдэг нь таалагдсан ч аль алинд ч хүрээгүйг нуух юун.
Анх харахад энгийн шилдэг тагнуулын буудалцаант тоглоом гэж бодсон. Гэтэл бараг бүх даалгаврыг олон янзаар гүйцэтгэх боломжтой байсан нь миний төсөөллийг эвдэв. Нууцаар нэвтрэх, дүр эсгэх, орчныг ашиглах, шууд дайрах гээд тоглогчид жинхэнэ эрх чөлөө өгчээ. (Гэхдээ тийм ч их биш)
Залуу Бондын түүх
Тоглоомын хамгийн том давуу тал нь өмнө нь бидний харж байгаагүй залуу Бонд юм. Энэ бол аль хэдийн төгс болсон ажилтан 007-ын түүх биш. Алдаа гаргадаг, түргэн зан гаргадаг, өөрийгөө хэн болохоо олох гэж буй Жеймс Бондын эхлэл юм. IO Interactive кинон дээр гардаг хуучин Бондуудаас хуулбарлахын оронд шинэ дүр бүтээх эрсдэлтэй алхам хийсэн нь амжилттай болжээ.
Төгсгөлийн хэсэг мэдээж гоё.
Зарим даалгаварт агааржуулалтын хоолой, нууц гарц, хонгилуудаар мөлхөн явах нь бараг л “Жеймс Бонд биш, харин тагнуулын харх” болсон мэт мэдрэмж төрүүлнэ. Харин тоглоом яг тэр үедээ хэмнэлээ эвдэж, хүчтэй буудалцаан, хөөцөлдөөн эсвэл сонирхолтой өгүүлэмжээр уг сул талыг нөхөж чадсан нь таалагдав.
009 бол жинхэнэ дайсан биш байсан нь илчлэгдэж, цаана нь Сир Николас Вэбб болон түүний хүү Дамиан Вэбб нар байсан нь тодордог. Үүний дараа Вьетнам дахь ажиллагаа, Гринвэйн үхэл, Антарктидын нууц байгууламж руу хийсэн дайралт зэрэг үйл явдлууд кино шиг өрнөнө.
Хамгийн хүчтэй мөч
Тоглолтын төгсгөлд М Бондыг 00 хөтөлбөрт элсүүлж, 001 гэсэн дугаар санал болгодог. Гэвч Бонд татгалзаж: Надад 007-г өг гэдэг. Тэр мөчид алдарт Бондын хөгжмийн аялгуу эгшиглэж, дэлгэц харанхуйлснаар: “JAMES BOND WILL RETURN” гэсэн бичиг гарч ирдэг. Энэ бол залуу Жеймс Бонд жинхэнэ 007 болон төрж буй агшин юм.
Мартуузай. Lana Delrey -ийн Title Sequence үнэхээр гайхалтай
Skyfall -ийн бас нэгэн гоё хувилбар байж чадсаан