Unreal Engine 6: CPU ашиглахаар шийджээ 

0

Epic Games-ийн танилцуулсан Unreal Engine 6 нь зөвхөн “илүү гоё график” биш. Харин өнөөгийн тоглоомуудын хамгийн том асуудал болох CPU-ийн ачаалал, гүйцэтгэлийн хязгаарлалтыг шийдэхэд чиглэж байна.

UE6 нь олон цөмт процессоруудыг илүү үр ашигтай ашигласнаар илүү том open-world, илүү олон NPC, илүү нарийн AI болон илүү тогтвортой FPS-г санал болгох зорилготой. Мөн Unreal Engine болон Fortnite-ийн технологийг нэгтгэснээр хөгжүүлэгчдэд шинэ боломжуудыг нээж өгөхөөр төлөвлөж байна.

Хэрэв Epic Games амласан зүйлсээ хэрэгжүүлж чадвал Unreal Engine 6 нь UE4-өөс UE5 руу шилжсэнээс ч илүү том өөрчлөлт авчрах магадлалтай. Тоглоомууд зөвхөн илүү үзэсгэлэнтэй биш, илүү амьд, илүү өргөн цар хүрээтэй болох цаг ойртож байна.

Админы өнцөг: CPU, GPU уул нь нэг л байх ёстой юм. Тус тусдаа л маягалаад байх шиг ээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *